Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

1308 ХӨӨМИЙЧ НЭГЭН ЗЭРЭГ ХӨӨМИЙЛЖ МОНГОЛ ХӨӨМИЙГ “ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТАД” БҮРТГҮҮЛЛЭЭ

2019-10-30

Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д өнөөдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр 1400 гаруй хөөмийч "ХҮН ХӨГЖИМ" болсон Монгол хөөмийг "ГИННЕСИЙН НОМ"-д бүртгүүлэх сорилтод амжиттай оролцлоо. Үүнээс 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Дэлхийн дээд амжилт”-ын эзэн болсныг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгч Анжeла У, Рeгги Лу нар албан ёсоор зарлаж “БАТЛАМЖ”-аа гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцсон. Өөрөөр хэлбэл таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэл 1400 гаруй хөөмийч Монгол хөөмийг "ГИННЕСИЙН НОМ"-д бүртгүүлэх сорилтод оролцсон байна.

Түүнчлэн Монгол хөөмийгөө дэлхийд дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%