Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН УРЛАГЫН ИХ НААДМЫН 2 ДУГААР ҮЕ ШАТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-10-31

Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын урлагийн авьяасыг нээн тодруулах, хамт олныг урлагийн арга хэмжээнд дор нэгтгэх зорилгоор “Төрийн албан хаагчдын урлагийн их наадам” арга хэмжээг 2017 оноос зохион байгуулж эхэлсэн. Хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэсэн тус наадам III үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа ба одоогийн байдлаар II шатны шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. 27 сумыг дөрвөн бүсэд, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төсвийн 25 байгууллагыг 11 багт хувааж, урлагийн найман төрөлд шалгаруулалтыг явуулж байгаа юм.
Энэ жилийн урлагийн наадмын шүүгчээр МУУГЗ Д.Алтантуул, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ч.Долгормаа, МУ-ын Консерваторын Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал Р.Ганбат нар ажиллаж байгаа юм. Шүүгчдийн зүгээс тайзны соёл, хувцаслалт, тухайн үзүүлбэрийн гүйцэтгэлд ихээхэн анхаарч байлаа.
2019 оны Аравдугаар сарын 25-наас эхэлсэн “Төрийн албан хаагчдын урлагийн Их наадам”-ын II шатанд Төв аймгийн ИТХ, ЗДТГазар, харьяа хэлтэс агентлагууд оролцсон бөгөөд нийлбэр дүнгээрээ аймгийн ИТХ, ЗДТГ, НҮХМОНХА, Статистикийн хэлтсийн баг тэргүүлж, дэд байрт БОАЖГазар, УЦУОШАлба, Мэргэжлийн хяналтын газрын баг шалгарсан бол 27 сумын Нэгдүгээр бүсээс Баян сум, Хоёрдугаар бүсээс Алтанбулаг сумд шалгарч III шатанд оролцох эрхээ авлаа. Өнөөдөр, маргааш хоёр гурав, дөрөвдүгээр бүсийн шалгаруулалт явагдана.
Бүсээс шалгарсан шилдгүүд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр III шатны шалгаруулалтад оролцоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%