Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Засаг даргын зөвлөл хуралдлаа

2019-11-01

2019 оны 10 дугаар сарын 30

Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан 71 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудын хэлэлцэн баталлаа.

            Хэлэлцэх асуудал:

1.    Мэргэжилтнүүдийн сонсгол хийх тухай

2.    Засаг даргын нөөц сангаас хөрөнгө зарах тухай

 Хэлэлцсэн нь:

1.    Халамжийн мэргэжилтэн – Ө.Одсүрэн, Улсын бүртгэгч – Э.Нармандах, ХААТ-ийн мэргэжилтэн – Б.Урангоо, Л.Отгонцэцэг нарын ажлын тайланг сонсож санал дүгнэлтээ танилцууллаа.

2.    СДОАнгийн 10 жилийн ойг тохиолдуулан Ц.Энхболд, С.Батчулуун нарыг тус бүр 20000 төгрөгөөр, “Хамтын хүч” нөхөрлөлийн 10 жилийн ойг тохиолдуулан тус нөхөрлөлийг 50000 төгрөг, нөхөрлөлийн гишүүн Д.Доржготовыг 20000 төгрөгөөр, “Тоонот” клубын зохион байгуулсан нээлттэй тэмцээний шагналд 500000 төгрөгийг, аймгийн арслан Б.Бавуудоржийн нэрэмжит 7-14 насны хүүхдийн улсын аварга шалгаруулах бөхийн барилдааны шагналд 1425000 төгрөгийг тус тус зарцуулсан тухай хэлэлцсэн байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%