Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ын Ижонбу хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулна

2019-11-04

Өвөрхангай аймгийн 180 иргэнийг БНСУ-ын гурван хотод гэрээгээр ажиллуулах боломж бүрдэж байна.

Өнгөрсөн сард БНСУ-д улирлын чанартай ажилд ажиллах хүсэлтэй, Өвөрхангай аймгийн харъяат иргэдийг бүртгэсэн бөгөөд өмнөд Солонгос Улсын  Ижонбу, Пучонь, Янжу хотод газар тариалан, далай, мал аж ахуйн салбарт ажиллах юм.

Энэ хүрээнд БНСУ-ын Ижонбу хотын төрийн нарийн бичгийн дарга Lee young Rin, Нээлттэй насан туршийн боловсролын төвийн захирал Im Tae Sun, “Монгол-Солонгосын хэл, соёлын нээлттэй мэргэжлийн хонгор сургалтын төв”-ийн захирал Д.Ганбаяр тэргүүтэй хүмүүс Өвөрхангайд хүрэлцэн ирж, аймгийн удирдлагуудтай уулзан санал солилцлоо.

Аймгийн зүгээс эрүүл мэндийн салбарт түлхүү хамтарч, иргэдийг дээрх хотуудад хөнгөлөлттэй үнээр үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн сумдад эрүүл мэнд, онцгой байдлын чиглэлээр тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг ч дурдав. БНСУ-ын Ижонбу хотын төрийн нарийн бичгийн дарга Lee young Rin энэхүү саналыг хотын даргадаа уламжилна хэмээгээд ирэх онд тус хотоос төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж, ах дүү хотын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа хэллээ.

-- Б.Чимэг --