Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

2019-11-06

             Дархан-Уул аймгийн Орхон суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2019 оны 10 дугаар сарын 30, 31-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Орхон сумын засаг даргын захирамж гарч сумын хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 28-аас 31-ны өдрүүдэд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд сургуулийн хүрээнд Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, мэргэжлийн ангийн алба хаагч нар Орхон сумын төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Сумын хэмжээнд нүүлгэн шилжүүлэлт хийхэд төвийн орон сууцанд оршин суугч 337 иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 38 сурагч дуут дохиогоор ажиллаж цуглах талбайд ирж бүртгэл хийлгэсэн. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиар суурьшлын бүсэд 6 гэр, 2 асар байршуулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, иргэд байршуулах байр зэргийг байгуулсан юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдсанаар сумын онцгой комисс, мэргэжлийн анги гамшгийн үед хариу арга хэмжээ авах салбар дундын харилцан хамтын ажиллагааг сайжруулах мэдлэг чадвараа дээшлүүлж, болзошгүй гамшгийн үед хойшлуулшгүй ажиллагаа зохион байгуулах, шийдвэр гарган ажиллах дадлыг эзэмшсэн юм. Сургуулийн удирдагч, штабын бүрэлдэхүүн Орхон сумын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг А буюу 91 оноотойгоор Дүүрэн хангалттай үнэлгээтэй дүгнэж, идэвхи зүтгэл гаргаж иж бүрэн сургуульд бэлэн байдлаа сайтар хангаж оролцсон зарим алба хаагчдад ДУРСАМЖ гардуулж ажлын амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%