Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЖЕНДЭРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЭВТРҮҮЛЭХ НЬ СЕМИНАР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2019-11-08

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангаж ажиллах чиглэлээр Үндсэний хэмжээний семинар хэлэлцүүлэг 2019 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдаж байна. 
Тус зөвлөгөөнд Төв аймгаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Батсуурь, төлөөлөгч Ц.Буманбуян, Ц.Эрдэнэбаатар болон нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Э.Доржсүрэн нар оролцож байна. 
Энэхүү семинар, зөвлөгөөн нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх нэгдсэн удирдамж танилцуулах, хэлэлцүүлэх, Жендэрийн чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түншлэгчдийн талаар судалгаа авах, Жендэрийн асуудлаарх мэдлэг ойлголтоо бататгах, хөгжүүлэх сургалт зохион байгуулах зорилготой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%