Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэх нь” семинар зохион байгууллаа

2019-11-11

 “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэх нь” семинар зохион байгууллаа.  

Энэхүү семинар нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчдөд орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан жендэрийн бодлогыг батлан хэрэгжүүлэхийн ач холбогдол, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэх удирдамж”-ийн төслийг танилцуулан, хэлэлцүүлэхэд чиглэгдлээ. Семинарт аймаг, нийслэл, нийслэлийн дүүргүүдээс 124 төлөөлөгч оролцлоо.


Семинарт оролцсон НӨУБ-н төлөөлөгч, тэргүүлэгчид ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярын танилцуулсан “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчинг хөгжүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хүрсэн үр дүн, тулгарч буй сорилт”, Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжавын танилцуулсан “Монгол Улс дахь нутгийн удирдлагын тогтолцоо: Хөгжлийн чиг хандлага” сэдэвт үндсэн илтгэлүүд, Зочин илтгэгч Т.Амгалан, Ш.Солонго, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Удирдлагын академийн багш, доктор(Ph.D) Б.Нарантулга, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Н.Болдмаа нарын илтгэл, танилцуулгыг сонсч, нээлттэй ярилцаж, хэлэлцсэний үр дүнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх” нэгдсэн уриалгын төслийг батламжилж, орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо.


Дархан-Уул аймгаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч Ш. Оюунчулуун, Н.Чимиддорж, төлөөлөгч Д.Амарсанаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар оролцож салбар хуралдаанд санал бодлоо хэлж идэвхтэй оролцлоо.


Энэхүү уриалга нь нутгийн өөрөө удирдах байгууллагаас орон нутгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид хөвгүүд, нийгмийн бүлгүүдийг төлөөлөх, тэдний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, хөтөлбөрийг батлах, жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%