Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООДЫН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

2019-11-12

ЗЗНДНТУТХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт заасны дагуу “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах,” чиг үүргийн хүрээнд хорооны нэгдсэн хуралдааныг зохион байгууллаа.

 

2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Хууль, эрх зүйн, төрийн байгуулалтын бодлогын эрхэлсэн хурлын хороо, Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал эрхэлсэн хурлын хороо, ХАА, байгаль орчин, дэд бүтцийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хорооны хуралдаан Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай асуудлуудыг хэлэлцэв.

Тус хуралдаанд аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож төлөөлөгчдийн асуултанд хариулж, санал хүсэлтээ уламжиллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%