Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ДӨРГӨН СУМАНД ХУРАЛДАЖ БАЙНА

2019-11-12

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал өнөөдөр Дөргөн суманд хуралдаж байна. Хурлаар:

1.Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан зарлах тухай

2.Сумдад хийгдэж буй хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын зорилтын тухай

Дөргөн, Буянт, Мянгад, Чандмань сумдын Засаг дарга нарын мэдээлэл

3.Сумын ИТХ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд Хурлын байгууллагаас хяналтыг хэрэгжүүлэн, иргэдийн оролцоог ханган ажиллаж буй тухай хуралд оролцогч сумдын ИТХ-ын дарга нарын  илтгэлүүд

4.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн ажлын хэсэг байгуулах тухай

5.ГХБХБГ-т авто машин худалдан авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ИТХ-ын ажлын алба, Дөргөн, Буянт, Мянгад сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, нарийн бичгийн дарга нар, Дөргөн сумын ИТХ-ын зарим төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцож байна.

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор сумын ИТХ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд Хурлын байгууллагаас хяналтыг хэрэгжүүлэн, иргэдийн оролцоог ханган ажиллаж буй тухай асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцож байна.

Мөн Дөргөн суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон холбогдох хүмүүс газар дээр нь танилцана.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%