Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 122 ХОРШОО ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

2019-11-14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо хамтран Төв аймгийн Зуунмод хотын Солонго цогцолборт “Аймгийн Хоршоологчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ыг баталсан. Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийнхаа бодлоготой уялдуулан хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагууд, доктор профессоруудын сайн туршлагаас суралцах, нөгөө талаар орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хоршоологчдын туршлага, мэдлэгээс хуваалцах, хоршоо хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд уг зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм. Төв аймгийн хувьд улсын бүртгэлд бүртгэлтэй 173 хоршоо байдаг бөгөөд үүнээс 122 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Нийт хоршоодын 60 хувь нь хөдөө аж ахуй, 20 хувь нь үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоод байгаа юм. “Аймгийн Хоршоологчдын зөвлөгөөн”-д 21 сумын 160 хоршоологчид оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%