Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР 8 СҮМ, ХИЙДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

2019-11-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2019.11.15/ Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 13 сүм, хийдийн хүсэлтийг холбогдох материалын хамт Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Эдгээрээс зарим сүм, хийд нь холбогдох бичиг баримтыг бүрэн хангаагүй улмаас буцааж, харин  Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржайлин хийд, Алтангэрэл судар төв, Бурхантын Есүс, Дархан Баптист, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн шинэ Дархан цуглаан, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн хуучин Дархан цуглаан, Соён гэгээрүүлэгч шашны төв, Эвсэг ахан дүүсийн төлөө зэрэг шашны байгууллагуудын үйл ажиллагааны зөвшөөрлийг 1 жилээр сунгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%