Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

2019-11-15

Аймгийн Онцгой байдлын газраас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2019.11.15/ гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.  
Тус байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн чиг үүргийн дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги нэгжтэйгээр байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 оны эхний 11 сарын 15-ны өдрийн байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол 166 удаа тохиолдож 17 /том хүн 13, хүүхэд 4/ эрдэнэт хүний амь нас эрсдэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 177,0 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааны үр дүнд аюулт үзэгдэл, ослоос 25 иргэний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Объектын гал түймрийн шалтгаан нь Цахилгаан ашиглалт, цахилгаан угсралт, техникийн гэмтэл, Лаа дэн, тамхи шүдэнз, Пийшин зуух, яндангийн цонолт, оч, Машин техникийн гэмтэл, буруу ашиглалт, Ил задгай асгасан үнс нурам, Гагнуур, паяльник, бамбар, Хүүхдийн болгоомжгүй үйлдэл, Технологийн горим зөрчсөнөөс,  Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгаан оч зэргээс үүсдэг учраас иргэдийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг сайжруулах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын Хурандаа С.Пүрэвсамдан мэдээлсэн юм.
Тус байгууллагын зүгээс аймгийн шийдвэр гаргах дээд байгууллага болох аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хандан Дархан сумын 15 дугаар багт байрлах Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийг хатуу хучилттай замд холбох, Дархан сумын 1- дүгээр багт байрлах Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийг төвийн дулаанд холбох, Гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналт, шалгалт зохион байгуулахад бага оврын шатахуун зарцуулалт багатай автомашины дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний 3.18 дахь заалтын хэрэгжилтийг хангах, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиог өргөтгөх, нэгдсэн удирдлагад оруулахад орон нутгаас дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%