Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019-11-18

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд автомашин худалдан авах” тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналын баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50’000 төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ирүүлнэ.

Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:30 цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Налайх дүүргийн дугаар хороо, ЗДТГ-ын байр, давхар Налайх  дүүргийн Төлөөлөгчдийн Хурал

Холбоо барих утас- 70232099www.nalaikh-tender.ub.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%