Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН БОЭБХХорооны ТӨЛӨӨЛӨГЧИД БОАЖГ-Т АЖИЛЛАЛАА

2019-11-21

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.11.21/ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт ажиллалаа.

Хуралд тус хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, С.Ганзориг, Н.Лхагвасүрэн, З.Бадрал болон БОАЖГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд байлцлаа.

БОАЖГ-аас Төлөөлөгчдөд Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайд, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах 2019 оны гэрээний хэрэгжилт болон Дархан-Уул аймгийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2019-2020 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зардлын тайлан, төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Төлөөлөгчид мэдээлэлтэй холбоотой асуулт асууж саналаа хэлж ажиллалаа.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%