Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2019-11-21

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо арваннэгдүгээр сарын 21-ны өдөр хуралдаж, “”Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа.
Тус үйл ажиллагаанд Нийгмийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Г.Бадамгарав, гишүүн, төлөөлөгч Ж.Алтантуул, С.Мөнгөнсар, Ж.Чимэдцогзол, О.Есөнтөмөр, дүүргийн ИТХ-ийн тэргүүлэгч Б.Батхуяг, Төлөөлөгч Ж.Лхагвасүрэн болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, мэргэжилтэн Л.Баярмаа нар оролцлоо.

Хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хийсэн ажлын тайланг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр танилцуулж, Хурлын хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв. 
Нийгмийн хөгжлийн хорооны гишүүд тус хөтөлбөрүүдтэй холбогдох саналыг хэлж, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛӨГДЧИЙН ХУРЛЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5887
4418 / 75%
919 / 16%
267 / 5%
283 / 5%