Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ирэх оны төсвийн төслийг өргөн барьлаа

2019-11-25

Төсвийн тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх" хэмээн заасны дагуу аймгийн ЗДТГ-аас ирэх оны төсвийн төслийг өнөөдөр аймгийн ИТХ-д өргөн барьлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх долоо хоногт буюу 12 сарын 2-ны өдөр хуралдах бөгөөд тус төсвийн төслийг энэ үеэр хэлэлцэн батлах юм.