Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2 ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2019-03-22

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Бүгд Найрамдах Монгол улсаа тунхагласан өдөр”, “Үндэсний бахархлын өдөр”-ийг тохиолдуулан уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл бахархлаа дээдэлж түүнээс суралцах, Монгол ёс заншил тусгаар тогтнол, эх оронч үзлийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ” үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэстэй хамтран 2 үе шаттайгаар Ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг эхчүүд, ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг “Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдвийн хүрээнд Ерөнхий боловсролын 10 дугаар ангийн сурагчдын дундах эсээ бичлэгийн уралдаан, 11 дүгээр ангийн сурагчдын дундах илтгэлийн уралдаан, түүх нийгмийн ухааны багш нарын дундах ур чадварын уралдаан, эцэг эхчүүдийн дундах ханын сонингийн уралдаан гэсэн 4 төрлөөр зохион байгуулж, тус бүр 1,2,3 дугаар байр болон бага онооны системээр дүүргийн шилдгүүдээ тодрууллаа.
Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Эсээ бичлэгийн уралдаанд шүүгчдийн нийлбэр дүнгээр: 
1 дүгээр байр: 17 дугаар сургуулийн сурагч Ц.Ариунсанаа
2 дугаар байр:  39 дүгээр сургуулийн сурагч Ө.Ану-Эрдэм
3 дугаар байр:  24 дүгээр сургуулийн сурагч Б.Шүрэнцэцэг

11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан илтгэлийн уралдаанд:
1 дүгээр байр:  49 дүгээр сургуулийн сурагч Х.Хатантөр
2 дугаар байр:  50 дугаар сургуулийн сурагч О.Буянхишиг
3 дугаар байр: 23 сургуулийн сурагч Т.Бодоръяа

Ахлах ангийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан ханын сонингийн уралдаанд:
1 дүгээр байр: 5 дугаар сургуулийн сурагч М.Мядаг
2 дугаар байр:  23 дугаар сургуулийн сурагч н.Алтанзул
3 дугаар байр:  50 сургуулийн сурагч М.Эрдэнцогт

Түүх, нийгмийн багш нарын дунд зохион байгуулсан заах арга, ур чадварын уралдаанд:
1 дүгээр байр:  5 дугаар сургуулийн багш Ч.Баттулга
2 дугаар байр:  37 дугаар сургуулийн багш О.Алтан
3 дугаар байр: 117 сургуулийн багш У.Базаррагчаа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Багийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд 5 дугаар сургууль, 2 дугаар байранд 23 дугаар сургууль, 3 дугаар байранд 39 дүгээр сургууль, Тусгай байранд 37 дугаар сургууль тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдав. 
Тус үйл ажиллагааг зохион байгуулснаар багш, сурагч, эцэг эхчүүд эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ,“Үндэсний бахархал”-ын өдрийн талаарх ойлголт, мэдлэгийг олгохоос гадна багш, сурагч, эцэг эхчүүд хамтын ажиллагаа бэхжүүлэх алхам болж байгаагаараа онцлог юм.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%