Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АТАРЧДЫН ТАЛБАЙГ НЭЭЛЭЭ

2019-11-28

Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойд зориулан “Монгол туургатан театр”-ын урд талбайд “Атарчдын талбай”-г барьж байгуулан өнөөдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй удирдлагууд, атарчин тариаланчид болон уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Бодь буян” ХХК-ний төлөөлөл оролцсон юм. Газар тариалангийн салбарын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байдаг тариаланч, ногоочдын хөдөлмөр зүтгэлийг иргэд олон түмэнд сурталчлан таниулах зорилго бүхий уг талбайн тохижилтийн ажил үргэлжлэн хийгдэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9548
7867 / 82%
1040 / 11%
306 / 3%
335 / 4%