Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Монгол толгой" ууланд хүндэтгэл үзүүллээ

2019-11-28

2019 оны 11-р сарын 27

Сумын ИТХурлын тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны 01 тоот тогтоолоор "Монгол толгой"-ууланд жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" хүндэтгэл үзүүлж байхаар тогтоосны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн өвлийн эхэн хөхөгчин гахай сарын шинийн нэгэн төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Монголын нууц товчооны 202.  Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) ОНОН МӨРНИЙ ЭХЭНД хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун:

Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье” гэж зарлиг болов. Ийнхүү 95 мянгатыг зарласан байна.

Онон голын эхэнд энэ олон цэрэг, агт морьдыг багтаан хуралдах хамгийн боломжит газраар тус сумын нутагт байрлах Монгол толгой уулыг мөн хэмээн түүхийн ухааны доктор О.Сүхбаатар баталж байгаа юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%