Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн итх-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан хуралдлаа

2019-12-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан 11-р сарын 29-ны өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар:-

1.Аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай

2.Иргэний төлөөлөл томилох тухай

3.Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн явцад хийсэн гүйцэтгэлтийн аудитын тайлан / Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тогтоолын хэрэгжилт/

4.Аймгийн 2020 оны төсвийн төслийн тухай асуудлыг хэлэлцээд Хурлын эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороонд дүгнэлт гаргуулахаар шилжүүлэв.

5.Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд дүгнэлт гаргуулахаар шилжүүлэв.

6.Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварын хувь хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороонд шилжүүлэв.

7.Хоршооны үйл ажиллагааг дэмжих аймгийн төлөвлөгөөний хэрэгжилт

8.Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн  тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилт

9.Сумын ИТХ-ын 2018 оны зарим тогтоолуудад хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүн

10.Сумдад ажилласан ажлын хэсгийн дүгнэлт

11.Аймгийн ИТХ-ын 2019 оны тайланг хэлэлцээд Хурлын Нутгийн удирдлага хууль хяналт гадаад харилцааны хороонд дүгнэлт гаргуулахаар шилжүүлэв.

12.Төрийн дээд одон медальд уламжлах тухай Төв аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийг “Төрийн дээд одон медаль”-иар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав. 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэж 8 тогтоол батлан 4 асуудлыг Хурлын бодлогын хороодод дүгнэлт гаргуулахаар шилжүүлэв. 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%