Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улсын Их Хурлын даргын ивээл дор "Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн" зохион байгууллаа.

2019-12-02

Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, аймгийн Шатрын холбоотой хамтран 2019 оны 11 сарын 24-ний өдрийн 10 цагаас Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий анхан шатны тэмцээнийг Зуунмод сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Тэмцээний зарыг багуудын Засаг дарга нараар болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан иргэдэд зар хүргэж ажиллалаа.

Тэмцээнийг нээж сумын Засаг дарга Г.Мөнхбадрал үг хэлж, ИТХ-ын Тэргүүлэгч А.Мөнхтулга зохион байгуулалцаж оролцлоо.

Тэмцээнд 18 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцлоо. Шатрын тэмцээнийг удирдамжийн дагуу  Швейцари системээр зохион байгуулж 8 өрөг тоглуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд оролцсон рейтингтэй 3 тамирчин байсан бөгөөд Т. Даваадугар рейтинг 1840, Ч.Батбаатар рейтинг 1890, Б.Алтантулга рейтинг 1700 байв.

Аймгийн Шатрын холбооны гишүүн Г.Батхолбоо, Д.Бадамцэцэг нар  Швейцари системийн программ болон тоглогчдын шатар, цагаар дэмжлэг үзүүлж тэмцээнийг шүүлээ.

Тэмцээнд оролцогчдын хоолны зардал, шагнал/алт, мөнгө, хүрэл медаль/, шүүгчдийн хөлсийг сумын ИТХ-ын зардлаас гаргаж энэ зардалд нийт 179160  төгрөгийг зарцуулсан байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэй төрөлд Т.Даваадугар 1-р байр, Ч.Батбаатар 2-р байр, Эрдэнэдалай 3-р байр, эмэгтэй төрөлд Т.Алтантогос 1-р байр, Д.Түвшинзаяа 2-р байр, Х.Даариймаа 3-р байр эзэлж медаль, мөнгөн шагналаар шагнагдав. Эмэгтэй төрлийн 1-р байранд орсон Т.Алтантогос өөрийн хүсэлтээр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ 2-р байранд орсон Д.Түвшинзаяад шилжүүлэн өглөө.

“Шатар сонирхогчдын Улсан аварга шалгаруулах тэмцээн”-ий дунд шатны тэмцээнд  эрэгтэй төрөлд Т.Даваадугар, Ч.Батбаатар, Эрдэнэдалай нар оролцохоор, эмэгтэй төрөлд  Д.Түвшинзаяа оролцохоор “БАТЛАМЖ” гардан авлаа.

Тэмцээний үр дүнг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан иргэдэд тайлагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1476
583 / 39%
463 / 31%
211 / 14%
219 / 15%