Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зорилтот жилийн ажлыг 92.7 хувиар үнэллээ

2019-12-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласны дагуу аймаг, сум, байгууллага, айл өрхийн хэмжээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайд мод, бут тарих ажилд 233 ААН, байгууллага, 3029 иргэн оролцож, 13 нэр төрлийн 79300 ширхэг мод, бутыг тарьсан юм. Мөн 1350 өрх айл эзэмшил хашаандаа 18810 ширхэг мод, бутыг тарьжээ. “Арвайхээр-цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас Арвайхээрийн 12 цэцгийн мандалд 35 мянган цэцгийн үрсэлгээг суулган ургуулсан бол сумдад 1162 м2 цэцгийн мандлыг арчлан ургуулсан байна. Түүнчлэн сумдад 13059 м2 талбай, Арвайхээрт 20000 м2 талбайг уламжлалт болон Швед технологиор зүлэгжүүлсэн.

Тохижилтын чиглэлээр багагүй хөрөнгө оруулалтууд хийгдэж, Арвайхээр суманд 14.1 км замыг шинээр тавин гэр хорооллыг авто замаар холбоод байна. Мөн гэрэлтүүлгийн тоог нэмэх, гэрэлт гудамж байгуулах, гэрэлт мод, бутыг суулгах гэхчлэн олон ажлыг шинээр хийгээд байгаа юм.

Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар зорилтот жилийн ажлын тайлантай танилцаж, 92.7 хувьтай буюу үр дүнтэй хэрэгжсэн хэмээн үнэллээ.