Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “БҮТЭЭЛЧ ӨВӨРХАНГАЙ – 2020” ХӨТӨЛБӨРИЙН ГУРВАН ЖИЛИЙН БИЕЛЭЛТИЙГ 88 ХУВЬТАЙ ҮНЭЛЛЭЭ

2019-12-06

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 12 сарын 02-ны өдөр хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай – 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай танилцуулсан юм. Тус хөтөлбөр 4 бүлэг, 307 заалттайгаар гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 53.3 тэрбум төгрөг, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 520 орчим тэрбум төгрөгт хүрсэн, иргэдийн мөнгөн хадгаламж энэ оны байдлаар 135.8 тэрбум төгрөг болсон хэмээн аймгийн Засаг дарга мэдээллээ. Мөн тэрээр энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудаас танилцуулсан юм. 
Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, эрхзүйн бодлого зохицуулалтын хорооны үнэлэлт, дүгнэлтийн дагуу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай – 2020” хөтөлбөрийн гурван жилийн биелэлт үр дүнг 88 хувь, 2019 оны хэрэгжилтийг 97.7 хувьтай буюу “үр дүнтэй хэрэгжсэн” хэмээн үнэллээ.