Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ ЭХНИЙ 11 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-12-06

     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний 11 сард 626 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,2  хувиар буурсан дүнтэй байна.
     Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 355 болж 2,3  хувиар, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 150 бүртгэгдэж 30.4 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин  хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг  14  болж 36.3 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 66.7 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23 бүртгэгдэж 25.8 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 204 бүртгэгдэж 6.4 хувиар,  гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 133 бүртгэгдэж 15.8 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
     Дархан сумын 1, 2, 3, 5, 6,  8, 10, 13, 14, 15, 16 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан бөгөөд  4, 7, 9, 11, 12, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.

     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний 11 сард нийт 3299 иргэн эрүүлжүүлэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9,1 хувиар буурсан дүнтэй байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 56 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 1,5 дахин өссөн  нь дүнтэй байна.

ДАРХАН СУМЫН  ГХУСАЗСЗ                                                                                                                     


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%