Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн 2020 оны төсвийг баталлаа

2019-12-06

Булган аймгийн ИТХ аймгийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.  Аймгийн 2020 оны төсвийн орлогыг 65,0 тэрбум төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 65,0 тэрбум төгрөг байхаар баталлаа.

          Мөн аймгийн ИТХ-ын ээлжит  хуралдаан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, хүн амын орлогын албан татварын хэмжээг тогтоох тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд эрх шилжүүлэх тухай, аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт боловсруулах тухай асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%