Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРАЛ БОЛЛОО

2019-12-10

     Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн 2019 оны эцсийн хурлаар:
1.    Прокурорын мэдэгдлийг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулах тухай
2.    Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн 2019 оны ажлын тайлан мэдээлэл, Зөвлөлийн гишүүдийн оролцоо, ажлын үр дүнг үнэлж, зарим гишүүдэд урамшил олгох тухай тус тус хэлэлцлээ.
     Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь аймгийн  хэмжээнд 2019 оны эхний 10 сарын хугацаанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн талаарх 34 гомдол мэдээлэл, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 39 гомдол мэдээллийг шалгаж, шийдвэрлэсэн бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж хэд хэдэн нөхцөл байдлыг тогтоосон байна. Үүнд:
•    ААН, дэлгүүрийн худалдагч нар иргэдийн хүсэлт гуйлтаар согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулдаг
•    Зочид буудлын ресепшин, үйлчлэгч зэрэг ажилтан иргэдэд согтууруулах ундаа худалдан борлуулж, түүгээр үйлчилдэг
•    Нийтийн тээвэр буюу такси үйлчилгээ эрхэлдэг иргэд шөнийн цагаар архи согтууруулах ундааны зүйл хууль бусаар худалдан борлуулдаг цэгийн талаар иргэдэд мэдээлэл өгдөг, зуучилдаг
•    Шинэ жилийн баярын үеэр иргэд гар дээрээс хууль бусаар согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг
•   Үйлдвэрийн бус нөхцөлд гар аргаар архи үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, үүнийгээ амьжиргааны нэг эх үүсвэр болгосон иргэд цөөнгүй байгаа зэрэг болно.
     Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  1/43 дугаар мэдэгдлээр Дархан сумын ГХУСАЗСЗ-д Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил голчлон үйлдэгдэн гарч буй багийн нутаг дэвсгэр, ААН, үйлчилгээний газарт тавих хяналт, эргүүл шалгалтыг зөрчил үйлдэгдэн гарч буй цаг хугацааг хамруулан тогтмол чанартай зохион байгуулах, иргэд олон нийтэд Зөрчлийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, үр  дагаврын талаар сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, энэ төрлийн зөрчлийг дахин давтан гаргаж буй ААН-ийн судалгааг тусгайлан гаргаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14  дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлж хүчингүй болгуулах, давтан зөрчил гаргаж байгаа нэр бүхий ААН-д тавих хяналт шалгалтыг нэмэгдүүлэн, дахин зөрчил гарсан тохиолдолд хуульд заасан арга хэмжээг шуурхай авч ажиллах зэрэг чиглэл өгсөн юм.  
     Тус мэдэгдлийн дагуу Зөвлөлийн хурлаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, иргэдэд мэдээ мэдээллийг түгээж, хууль сурталчлах ажлыг зохион байгуулахаар боллоо.
     Дархан сумын ГХУСАЗСЗ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог сайжруулах, тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, “Хамтарсан баг”-ийн үйлчилгээг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан бөгөөд 2019 онд үндсэн 2 зорилтын дагуу 26 ажил төлөвлөн зохион байгуулж, 96 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.





ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%