Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVI ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2019-12-11

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит xvi хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 09.00 цагт сумын Засаг даргын тамгын газрын "Иргэний танхим"-д 67,7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Тус хуралдаанаар:
1.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагааны товч видео танилцуулгыг танилцуулах

2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсон, үнэлэлт дүгнэлт өгөх тухай

3. “Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай

4.  “Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тухай

5. Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

6. Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

7. Сумын 2019 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

8. Сумын 2020 оны төсөв батлах тухай

9. Сум хөгжүүлэх сангийн тайланг сонсон хэлэлцэх, Сум хөгжүүлэх сангийн 2020 оны төсөв батлах, Сум хөгжүүлэх сангаас 2020 онд санхүүжүүлэх зээлийн хэмжээг батлах тухай

10. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын түр хорооны хяналт, шалгалт хийсэн ажлын тайланг сонсон хэлэлцэх тухай гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

 

 















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4119
2805 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%