Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйл в болон бусад хуулийн холбогдох заалтын дагуу мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого 12 дугаар сарын 07-ноос 17-ны хооронд уламжлал ёсоор орон даяар нэгэн зэрэг эхлэж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 64 хэсэг, 38 машин, 163 хүн тоологчоор ажиллаж байна.
Энэ жил Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг ҮСХорооны даргын 2019 оны 10 сарын 11-ны өдрийн А/152 тоот тушаалаар батлагдсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын маягт №1, Шинээр гаргасан худаг, засварласан худаг маягт №6а, Малжуулалтын талаар авсан арга хэмжээний тайлан маягт №9 гэсэн 3 маягтаар тооллого хийж байна.. Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагаад тооллогын мэдээллийг интернет ашиглан цаг хугацаа алдахгүй шивэлт хийж ажиллахад бэлэн боллоо.
Аймгийн засаг даргын 2019 оны 12-р сарын 03-ны дугаар 01-А/352 захирамжаар томилогдсон сумд хариуцсан төлөөлөгчид ажлын удирдамжаа аваад тооллогод гарсан дутагдал зөрчлийг цаг алдалгүй арилгахад бэлэн болсон байна.
Ус Цаг уур орчин шинжилгээний газрын мэдээгээр нийт сумдын нутгаар харагдах орчин битүү цасан бүрхүүлтэй, ажиглалтын талбайд 5-8 см байна. Шөнөдөө Шарын гол, Хараа голын хөндийгөөр 22-27 градус, Агаарын температур шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.