Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАГДААГИЙН ГАЗАРТ ТУУЛАХ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ АВТО МАШИНЫГ БҮРЭН ТОНОГЛОЛТОЙ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-12-17

     Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт Дархан сумын Орон нутгийн төсвийн 46 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар өндөртэй "Лада" маркийн 5 хаалгатай авто машиныг бүрэн тоноглолтой нь хүлээлгэн өглөө.
     Өнгөрсөн 7 дугаар сард мөн тус тасагт 20 сая төгрөгийн өртөг бүхий “Сонато” маркийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр машиныг өгсөн юм. Авто машин хүлээлгэн өгөх үеэр Дархан сумын Засаг дарга онцлохдоо: "ЦГ-ын парк шинэчлэлийг ийнхүү нэмэгдүүлсэнээр алслагдсан гэр хорооллын багуудад хөдөлгөөнт эргүүлүүд илүү хурдан шуурхай хүрч үйлчлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангахад сум орон нутгаас үзүүлж буй дэмжлэг бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна" гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%