Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ӨӨС 2019 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2019-12-18

 Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Дархан-Уул аймгийн иргэдийн амгалан тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачлагтай ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, иргэдийг жил бүр шагнан урамшуулдаг бөгөөд 2019 оны шилдгүүдийг өнөөдөр /2019.12.18/ тодруулж, шагнан урамшуулав.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, тус зөвлөлийн орлогч дарга С.Насанбат, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Алтанхуяг  нар болон зөвлөлийн гишүүд ёслол төгөлдөр гардууллаа.
Үүнд “Тэргүүний байгууллага”-аар Ерөнхий боловсролын 16 дугаар сургууль, Онцгой байдлын газар, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, “Тэргүүний хамтарсан багаар”-аар Ч.Цэрэннадмид ахлагчтай Дархан сумын 7 дугаар багийн Хамтарсан баг, Э.Цогзолмаа ахлагчтай Дархан сумын 14 дүгээр багийн Хамтарсан баг, Т.Ядамсүрэн ахлагчтай Дархан сумын 11 дүгээр багийн Хамтарсан баг шалгарлаа.
Мөн  “Тэргүүний салбар зөвлөл”-өөр Ж.Балжинням даргатай Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тодорч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Түүнчлэн хууль хүчний болон холбогдох байгууллагын 18 ажилтан, албан хаагчдыг шагнан урамшуулсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%