Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ 2019 ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2019-12-19

     Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хуралд Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдууд мэдээ тайлангаа танилцуулсан бөгөөд Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Балжинням Зөвлөлөөс энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, зөвлөлийн гишүүдээс үнэлгээ дүгнэлт авсан юм. 

     2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр аймгийн ГХУСАЗСЗ-өөс  шагналаа гардан авлаа.
     Дархан сумын ГХУСАЗСЗ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог сайжруулах, тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, “Хамтарсан баг”-ийн үйлчилгээг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан бөгөөд 2019 онд үндсэн 2 зорилтын дагуу 26 ажил төлөвлөн зохион байгуулж, 96 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%