Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг тогтоох” тогтоолын төсөлд санал авч байна

2019-12-19

Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч, хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох хэлэлцүүлэг явагдаж байна.

 

Монгол улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22 өдөр шинэчлэн батлагдсан ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх тул үүнтэй холбогдуулан уг хуулийн 21 дүгээр зүйл.Албан татварын хувь, хэмжээ  гэсэн заалтын хүрээнд хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Дархан-уул аймгийн хэмжээнд:

21.4.1.ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/420,000/-ний 1 хувь/4200/ , дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/420,000/-ний 50 хувь/210,000/-тай тэнцэх хэмжээнд гэснийг 1 хувиар

21.4.2.хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/420,000/-ний 5 хувь/21,000/ , дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/420,000/-тэй тэнцэх хэмжээнд гэснийг 5 хувиар тогтоох тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгаа тул та бүхэн уг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож өөрийн саналаа өгөхийг уриалж байна.

ТАТВАРЫН ХЭЛТЭС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%