Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН 35 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙГ УНААЖУУЛЛАА

2019-12-19

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль хамгаалагчдыг ажиллах нөхцөл, хувцас, багаж, техник хэрэгслээр хангах тухай тусгасан байдаг. Байгалийн нөөцийг хамгийн үр ашигтай ашиглаж, хойч үедээ байгалийн нөөц баялаг, эко системийн үнэ цэнийг өвлүүлэн үлдээх боломжийг бий болгоход байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо их учир аймгийн Засаг даргаас 2019 оны төсөвт байгаль хамгаалагчдаа унаажуулах хөрөнгийг суулгасан байна. Энэхүү ажил өнөөдөр бодит ажил болж Төв аймгийн ой бүхий 14 сумын 35 байгаль хамгаалагчид 90 орчим сая төгрөгийн үнэ бүхий мотоцикл, бусад дагалдах хэрэгслийг гардуулан өглөө. Байгаль хамгаалагчдад мотоцикл гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил нар оролцлоо.
Байгаль хамгаалагчдыг унаажуулснаар ажлын бүтээмж нэмэгдэх чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү мотоциклууд нь GPS /хяналтын систем/ төхөөрөмжтэй учраас байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг хянах боломжтой болж байгаа талаар БОАЖГ-ын дарга онцолсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%