Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЛТАН ГУРВАЛЖИН ЦЭНГҮҮН БОЛЛОО

2019-12-23

Төв сайхан нутгийн шилдгүүдийг тодруулж, алдаршуулдаг “Алтан гурвалжин” ёслол хүндэтгэлийн цэнгүүнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. “Алтан гурвалжин” цэнгүүнийг Төв аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг болон Эрдэнэ, Зуунмод, Дэлгэрхаан сумд хамтран зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь нутгийн бизнес эрхлэгчдийн туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөлийг нээж өгдгөөрөө онцлогтой. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус цэнгүүн энэ жил “Шилдэг нөхөрлөл, хоршоо”, “Шилдэг үйлдвэрлэгч”, ”Шилдэг худалдаа үйлчилгээ эрхлэгч”, “Шилдэг хүний хөгжил, нийгмийн халамж үзүүлэгч”, “Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч”, “Шилдэг мал аж ахуй эрхлэгч”, “Шилдэг газар тариалан, эрхлэгч”, ”Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шилдэг”, “Шилдэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” гэсэн 9 номинацид шилдгүүдийг тодрууллаа.
- 2019 оны “Шилдэг нөхөрлөл, хоршоо”-оор: Лүн сумын Б.Баясгалан захиралтай “Энх дайжин хангай” хоршоо
- 2019 оны “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр: Угтаалцайдам сумын М.Түмэн-Өлзий захиралтай “Эирвинт” ХХК
- 2019 оны “Шилдэг худалдаа үйлчилгээ эрхлэгч”-ээр: Зуунмод сумын Д.Ганболд захиралтай “Зуунмод гол” ХХК
- 2019 оны “Шилдэг хүний хөгжил, нийгмийн халамж үзүүлэгч”-ээр: Зуунмод сумын Нутгийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Гантөгс
- 2019 оны “Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч”-ээр: Эрдэнэ сумын Б.Цогбадрах захиралтай Монпеллетс ХХК
- 2019 оны “Шилдэг мал аж ахуй эрхлэгч”-ээр: Баян-Өнжүүл сумын малчин Төмөрбаатарын Бат-Өлзий
- 2019 оны “Шилдэг газар тариалан эрхлэгч”-ээр: Баянцогт сумын тариаланч Пунцагийн Гансүх
- 2019 оны “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шилдэг”-ээр: Дэлгэрхаан сумын Байгаль хамгаалагч Дашцэрэнгийн Гэрэл
- “Шилдэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт”-аар: Зуунмод сумын Б.Сүхбат захиралтай “БУТО-ЗМ” ХХК шалгарсан бол 2019 оны “Онцлох хүн”-ээр Монгол улсын арслан, Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Л.Сосорбарам, ETVтелевизийн сэтгүүлч, хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатар, “Шинэ залуучууд” ХХК-ний захирал Б.Шагдаржав нар тодорсон юм.
 "Алтан гурвалжин-2019" ёслолын арга хэмжээний үеэр Өндөрширээт сумын харьяат "Монгол туургатан" театрын гоцлол дуучин Б.Ганхуяг Монгол улсын Гавъяат жүжигчин цол хүртлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%