Дархан сумын ИТХ-аас батлагдсан тѳсѳл, хѳтѳлбѳрийн хүрээнд Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй спорт клубууд, ерѳнхий боловсролын зарим сургуулиудын бэлтгэл сургуулилт хийдэг техник тоног тѳхѳѳрѳмжийг шинэчлэн сайжруулсаар байгаа юм. Тухайлбал ѳнѳѳдѳр /2019.12.25/ Дархан сумын ЗДТГ-аас ерөнхий боловсролын 4, 9,12, 15,16,18, Од цогцолбор сургуульд нийт 10 сая төгрөгийн спортын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө. Нийтийн биеийн тамирыг сурталчилах, хүүхэд залуучуудын бие бялдарыг хѳгжүүлэх, эрүүл чийрэг ирээдүй хойчийг бэлтгэхэд "Эрүүл монгол хүүхэд", "Спортлог Дарханчууд" зэрэг хѳтѳлбѳрүүдийн зорилго чиглэгддэг юм.