Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРЛАА.

2020-01-03

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж нь Төрийн албанд 42 жил ажилласан бөгөөд тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч  гавьяаныхаа амралтанд гарч байна. Тэрбээр Ардын армийн офицероос ажил хөдөлмөрийн гараагаа эхлэж, Хангай сумын АДХГЗ-ны нарийн бичгийн дарга, Эрдэнэмандал сумын Засаг дарга, Хурлын дарга, Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын байцаагч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш зэрэг албыг нэр төртэй хашиж байгаад 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Эрдэнэмандал сумаас сонгогдон ажиллаж байна.

М.Батдорж нь залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, төрийн албаны зарчмыг хатуу чанд мөрдөж ажиллах талаар үлгэр дуурайл болсон ахмад зүтгэлтэн бөгөөд төр засгаас түүний хичээл зүтгэлийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%