Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТООЛОГЧ, ШАЛГАГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-01-09

2020 оны Монгол улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-ний өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс 27 сумын 29 шалгагч, 111 тоологчийг хамруулсан хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтын арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа нээсэн бол Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа юм. Энэ удаагийн Хүн ам, орон сууцны ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой. Тоологч нар энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өрхөд Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 08:00 цагаас эхлэн 7 хоногийн хугацаанд уламжлалт буюу цаасан асуулгаар тооллогын мэдээллийг цуглуулах бөгөөд иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулах, мэдээллээ үнэн зөв өгөхөд л хангалттай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%