Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Манлайн баясгалан" Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан боллоо

2020-01-13

Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль” батлагдсаны 28 жилийн ойн баярт зориулсан Төв аймгийн харьяат бөхчүүдийн “Манлайн баясгалан” хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. "Манлайн баясгалан" бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 40 бөх барилдаж гурав давсан 5 бөх тойргийн журмаар барилдан Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Э. Ууганбаяр түрүүлэн, Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ. Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатар, Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх, Жаргалант сумын харьяат Б.Содхүү нар шөвгөрөн барилдлаа.

 “Манлайн баясгалан” Үндэсний бөхийн тэмцээнийг Жаргалант, Лүн сумд хамтран зохион байгуулсан юм. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%