Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрөөр

2020-01-13

Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол улсын Үндсэн хуулийн өдрөөр 1992 онд батлагдсан Ардчилсан Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга мэдээллийг төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл болсон 84 иргэнд зохион байгууллаа. Энэхүү мэдээллийг сумын нийгмийн бодлогын ажилтан Б.Хүрэлбаатар, ЗДТГ-ын дотоод ажил хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Г.Баасанжаргал нар хийлээ. Монгол улс дэлхийн хүн төрлөхтний хөгжил дэвшилд хөл нийлүүлэх түүхэн сонголтын он жилд Ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий улс орныг байгуулах үйл хэрэгт сумын ард иргэдийг төлөөлөн Ардын их хурлын депутатаар сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан тус сумын уугуул, сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Цэндийн Очирбалыг урьж ирүүлэн ард иргэдтэй уулзуулж сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын “Хүндэтгэл” хадгалуулж мөнгөн урамшуулал олголоо. Мөн энэ үеэр төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан С.Алтансувд, “Ардчилсан хувьсгалын 30-н жил” ойн медалиар О.Доржхүү, Б.Өлзийбаатар нарыг шагналаа. Монгол Улсын Үндсэн хууль болон танин мэдэхүйн чиглэлээр иргэдийн дунд АХА тэмцээнийг зохион байгуулж 1 дүгээр байрт 2-р багийн малчин Д.Амгалан, 2 дугаар байрт Сайн-Оюут сургуулийн багш Б.Байгальмаа, 3 дугаар байрт Холбооны салбарын эрхлэгч Ж.Мэндсүрэн нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%