Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЖИЛ-2020 ОНД ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЛАА

2020-01-15

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар Хуралдаанаар /2019.12.02/ 2020 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”,  “Ажлын байрыг нэмэгдүүлэх жил”, “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Уг шийдвэрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд иргэдийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.01.15/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл Эрүүл мэндийн газраас 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан 2020 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Тус байгууллагаас энэ онд нийгмийн эрүүл  мэндийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  бусад аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, оролцоог нэмэгдүүлэхийг эрхэмлэн ажиллах бөгөөд мөн хүн амын дунд  Халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, хөдөөгийн хүн амд үзүүлэх явуулын Амбулаторийн үзлэгийн чанар хүртээмжийг  нэмэгдүүлж, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян, “Тэмбүүг устгая” аяныг үргэлжлүүлэх, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хамрагдалтыг 95%-д хүргэх, жирэмсэн эмэгтэй эрт хяналтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний багц, стандарт, удирдамжийн хэрэгжүүлэх чанар үр дүн, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулж, шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулан үйлчлүүлэгчдийн чирэгдлийг бууруулахад анхаарч ажиллах, Эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, бага насны хүүхдийн суурь өвчин, гүйлсэн булчирхайн эмгэгийг эмчлэх тусламж үйлчилгээний чанар үр дүнг сайжруулах, эмнэлгийн орыг эрүүл мэндийн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хязгаарт багтаан зохицуулах, эрүүл  мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн цахим мэдээлэл, мэдээллийн  технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг шинээр барих, өргөтгөх,  Орхон  ӨЭМТ-ийн өргөтгөлийн барилгыг бариулж ашиглалтад оруулах, тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх нэгжийг байгуулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Шилэн эмнэлэг II” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс сургууль, цэцэрлэгийн орчмын эрүүл ахуйн орчныг сайжруулахад эцэг эхчүүд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ахмадуудад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, үзлэг оношилгооны дараалалыг бууруулах бодит арга хэмжээ авах, цахимаар болон утсаар цаг авах ажиллагааг боловсронгуй байнгын ажиллагаатай болгох зэрэг олон саналуудыг гаргасан юм.
Эрүүл мэндийн жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусган боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%