Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВСАН СУРАГЧ Г.БАТБЯМБАД “Ч.ДОРЖГОЧОО САН”-ААС 1.3 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2020-01-21

Техник сэтгэлгээндээ тулгуурлан шинэ санал санаачилга гаргасан амжилтаар Төв аймгийн Зуунмод сумын IV сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батбямба 2019 оны “Улсын шилдэг хүүхэд”-ээр шалгарсан билээ. Г.Батбямба нь 2020 оны 8 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд Польш улсын Влоцлавек хотод болох “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ авсан бөгөөд түүний тэмцээний бэлтгэлд зориулан “Ч.Доржгочоо сан”-аас 1.3 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ. Г.Батбямба нь долоодугаар ангиасаа эхлэн техникийн чиглэлээр хичээллэж эхэлсэн бөгөөд Улсын аварга шалгаруулах “Чөлөөт нислэг”, “Дэлхийн цом”, Азийн цом” зэрэг тэмцээнүүдийн F1H загварын төрөлд III байр, F1J төрөлд II байр, Радио бой агаарын тулалдааны механик RC төрөл болон Пуужин загварын тэмцээний S4A пуужин планнер, S6S туузат төрлүүдэд тэргүүн байранд шалгарч “Алтан цом”-ын эзэн болсон төдийгүй S4A пуужин планнер төрөлд 2 минут 51 секундын амжилтаар Монголын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%