Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Шинэ оны босгон дээр шилдэгүүдээ шалгаруулж шагналаа.

2020-01-29

Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн орон нутгийн хөгжилд цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нараа алдаршууллаа. 2019 онд ажил үйлсээрээ манлайлан ажилласан ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг дарга Д.Цэдэнсодном, төлөөлөгч В.Түвшинсайхан нарыг аймгийн ИТХ-ын дээд шагнал "Соёрхол" одонгоор, ИТХ-ын төлөөлөгч, төрийн банкны теллер Ц.Элбэгбаяр, 2 дугаар багийн ИНХ-ын дарга У.Долгор нарыг "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр, ИТХ-ын төлөөлөгч, малчин Г.Батжаргал, Г.Энхбат, 4 дүгээр багийн ИНХ-ын дарга А.Эрдэнэбат нарыг аймгийн Засаг даргын Жуух бичгээр шагналаа. Шагнал авсан бүх хүмүүстээ эрүүл энх аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Шагналыг ИТХ-ын шинэ жилийн арга хэмжээн дээр сумын ИТХ-ын дарга С.Гонгор, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч С.Цэнд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Тэргүүлэгч Д.Ганбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хоролсүрэн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат нар гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%