Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН УДИРДЛАГУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2020-01-30

Монгол улсын Засгийн газар болон бүх шатны Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдааны 03 дугаар тогтоолоор зарласан “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээ” урианы жил, аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар баталсан “Урианы жилийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах нэгдсэн бодлого чиглэлээ тодорхойлох, арга зүйн зөвлөгөө өгөх сумдын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын Нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалт семинарт аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал болон ЗДТГ-ын бодлогын хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нар 2020 оны үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгнө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%