Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын хэмжээнд 8 хороололыг шинээр төлөвлөж байна

2014-12-09

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Аймгийн ГХБХБГ-ын ерөнхий архитектор Элдэвсайхан Дархан сумын 3, 11, 12, 13, 24, 25, 29, 31-р хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга хийв. Аймгийн ГХБХБГазар нь  2014 онд барилгын зураг төслийн “Мон-Мос” ХХК -тай хамтран Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж гүйцэтгэсэн.
      Уг төлөвлөлтийг Шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамтай уялдуулан зориулалтуудыг нь тодорхойлж нийт 230,7 га талбайд 13162 айлын нийтийн болон амины орон сууцны хорооллуудыг төлөвлөжээ.
   Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг зориулалт төрлөөр ангилаагүй холилдсон байдлаар олгогдсоныг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн нэгж талбар тус бүрийг шилжүүлэх, цуцлах, шинээр олгох зарчмаар нэгдсэн төлөвлөлтөнд оруулж хот байгуулалтын бодлоготой уялдсан хорооллуудыг болгосон гэв.
    Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид ХЕТ хийгдээгүй байршилд газар олголт хийгдсэн учир төлөвлөлтгүй замбараагүй хороолол үүсэх нөхцлийг бүрдүүлсэн учраас уг алдааг засах хэрэгтэй гэдэг саналыг хэллээ.

    Түүнчлэн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө нь хот байгуулалтын бодлогын баримт бичиггүй, үндэслэлгүй,  хийгддэг байсан өмнөх дарга, удирдлагуудын алдааг бүү давтаарай гэдгийг сануулав.      Түүнчлэн дан ганц амины орон сууц гэж төлөвлөхгүйгээр нийтийн эзэмшлийн орон сууцыг барьж газрыг зай талбайг зөв нэгдсэн төлөвлөлт бодлогоор олгох хэрэгтэй гэсэн юм.
    Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байршилд газар олголт хийгдсэн учир төлөвлөлтгүй замбараагүй хороолол үүсэх нөхцлийг бүрдүүлсэн . Иймээс уг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%