Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-01-29

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны анхдугаар хуралдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-ны өдөр болж, цаг үеийн холбогдолтой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 
Өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2020 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Хурлын хороодоос 2020 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, Хурлын ажлын албаны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,  Шагналд уламжлах тухай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай асуудлуудыг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж, Тэргүүлэгчид хэлэлцэн батлав. 

Мөн Төрийн дээд цол, одон медалиар 56 иргэнийг шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар 84 иргэнийг шагнаж урамшуулах шийдвэрийг тус тус баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4265
2944 / 69%
829 / 19%
244 / 6%
248 / 6%