Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗУУНМОД СУМЫН НАЦАГДОРЖ БАГИЙН ТӨВИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2020-02-03

Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас иргэддээ төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Нацагдорж баг байгуулагдаад эдүгээ 52 дахь жилтэйгээ золгож байна. Өмнө нь зориулалтын бус байранд байрлаж, иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлдэг байсан хамт олон өнөөдөр багийн төвийн шинэ байраа ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү ажлын нэг нь Зуунмод сумын Баянхошуу багийн Төрийн үйлчилгээний байрны шинэ барилга бөгөөд улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, засаг даргын орлогч Ч.Сарангэрэл , ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцсон юм. Баянхошуу баг нь өмнө нь орон сууцны зориулалт бүхий байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд ийнхүү 36 жилийн дараа шинэ байртай болж байна. Багийн төвийн шинэ байр нь 200 хүний багтаамжтай хурлын заал, өрхийн эмнэлэг, хэсгийн төлөөлөгчийн өрөө, 200-250 хүний багтаамжтай хурлын заалнаас бүрдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%