Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан

2020-02-05

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тэргүүлэгчдийн 71%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах тухай
2. Алдарт эхийн одонгоор шагнуулахаар өргөн мэдүүлэх тухай
3. Шагналд тодорхойлох тухай
4. Өмч хамгаалах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
5. Ажлын хэсэг байгуулах тухай
7. Орон нутгийн малын жишиг үнэлгээг шинэчлэн батлах тухай
8. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 онд хийж хэрэгжүүлэх нийт 42 заалт бүхий зорилт, арга хэмжээг хэлэлцэн баталж, МУ-ын төрийн дээд одон медаль "Алдарт эх"-ийн 1,2-р зэргийн одонгоор 12 эхчүүдийг шагнуулахаар өргөн мэдүүлэн журмын дагуу материалыг бүрдүүлж аймгийн ИТХуралд уламжлаад байна. Мөн монгол улсын төрийн дээд шагнал, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12 иргэнийг шагнуулахаар тодорхойлсон.
Соёлын төвийн үйлчилгээний үнэ тарифыг хууль журмын дагуу ард иргэдээс саналыг авч хуралд оруулж ирэх, Ойн ангийн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн энэ 2 асуудлыг хойшлуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%