Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН АР ГЭРТ 80 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОСНЫГ ГАРДУУЛЛАА.

2020-02-06

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд УИХ-аас батлан гаргасан. Уг арга хэмжээнд УИХ-аас 2019 онд 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбоотойгоор тэдний үр хүүхэд, ар гэрт төрөөс нөхөх олговор олгодог болсон. Үүнтэй холбоотойгоор 2019 онд Хашаат сумын иргэн Лхамцэрэнгийн Дондивсэнгэ гуайд 80 сая төгрөгийн нөхөх олговор олгосныг гардуулан өгсөн. 2020 онд Тариат сумын иргэн Төв овогтой Бавуу гуайд 80 сая төгрөгийн нөхөх олговор олгосныг аймгийн ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын дарга Б.Өсөхбаяр 02 дугаар сарын 03-ны өдөр гардууллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%