Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН -УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫХАН ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ.

2020-02-11

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн алба   жил бүр сумдын ИТХ-ын ажилтай танилцаж, ажлын бүтээмж, үр дүнг нь дүгнэж, “Нутгийн өөрөө удирдах ёсны Тэргүүний байгууллага”-ыг  шалгаруулдаг уламжлалтай.
2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дархан сумын ИТХ-аас 2019 онд авч хэрэгжүүлсэн буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өглөө.

Дархан сумын  ИТХ-ын  хуралдааныг  3 удаа  хуралдуулж, 12 асуудлыг  хэлэлцэж шийдвэрлэсэн байна.  Харин Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 12 удаа хуралдуулж, давхардсан тоогоор 45 асуудлыг авч хэлэлцэн 38 тогтоол баталж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна.
Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 3 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 500 орчим иргэдийн саналыг авч, холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлан, шийдвэрлүүлжээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%