АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА
Өнөөдөр 17 цагт аймгийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж Монгол улсын ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай”/Шинэ кронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улс, аймгийн аваргуудын шагналыг 03 дугаар сарын 02-ноос хойш сумдад гардуулж өгөхөөр шийдвэрлэлээ. Иймд сумдын удирдлагууд улс, аймгийн аварга болсон иргэд, малчиддаа зарыг яаралтай хүргэж холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болголоо. Аймгийн Засаг даргын шийдвэрийг удахгүй албажуулан хүргэнэ.